2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт сайхан боллоо

IMG_0340.JPG

  Баянзүрх дүүргийн НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ  115 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай боллоо. Боловсролын тэргүүний ажилтан, докторант Б.Гэрэлцэцэг нээж үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Баянзүрх дүүргийн Эдийн засаг төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Уламбаяр нар багш ажилтнууд, бяцхан хүүхдүүд, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ. Манай цэцэрлэг энэ хичээлийн жилээс Батлан хамгаалах яамны дэргэдэх /Цоглог/ харьяа цэцэрлэгтэй болж, нийт 17 бүлэг, 73 багш ажилтан, 800 гаруй хүүхэд, 1600 гаруй эцэг эхтэй болсон.  Батлан хамгаалах яамны дэргэдэх "Цоглог" цэцэрлэг нь 120 хүүхдийн хүчин чадалтай 4 бүлэгтэй үйл ажиллагаа явуулах юм. Цэцэрлэгийнхээ бүх багш ажилтнууд, бяцхан шавь нар, эцэг эхчүүд, хамтран ажилладаг байгууллагууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.