ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

                                                      ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ


2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр


Улаанбаатар хот                                                                                                                                                                                                                                                                                                                         Дугаар 354



Төрийн албаны тухай хуулийн 7.10, 9.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг 1 дүгээр хавсралтын, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг 2 дугаар хавсралтын, мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг 3 дугаар хавсралтын, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг 4 дүгээр хавсралтын, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг 5 дугаар хавсралтын, соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг 6 дугаар хавсралтын, төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэлийг 7 дугаар хавсралтын, хилийн чанадад ажиллах нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг 8 дугаар хавсралтын ёсоор тус тус баталж 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. (ЗГ-ын 2012-05-02-ны өдрийн 152-р тогтоолоор 5-р хавсралт, ЗГ-ын 2015 оны 441-р тогтоолоор 1-р хавсралтад тус тус  нэмэлт орсон. ЗГ-ын 2016 оны 278-р тогтоолоор 8-р хавсралтыг нэмсэн бөгөөд үүнийг 2016-6-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)


2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 236 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР


Сангийн сайд Ч.УЛААН


Нийгмийн хамгаалал,


хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ