БХЯ-ны дэргэдэх “Цоглог” цэцэрлэг нээлтээ хийлээ.

2018-2019 оны хичээлийн шинэ жилийн энэ өдөр Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн харьяа, Батлан хамгаалах яамны дэргэдэх “Цоглог” цэцэрлэг нээлтээ хийлээ.Энэхүү цэцэрлэг нь 120 хүүхдийн хүчин чадалтай, бэлтгэл, ахлах, дунд, бага гэсэн 4 бүлэгтэй үйл ажиллагаагаа явуулах юм.
Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БХЯ-наас нийгмийн хариуцлагаа дээдлэн хийж байгаа томоохон ажлын нэг нь “Цоглог” цэцэрлэг юм. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын жишиг стандартыг эрхэмлэж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, анги танхим, орчныг камержуулсан, гадна талдаа эко орчинг бүрдүүлсэн тоглоомын талбай, бүх төрлийн тоглоомоор хангасан, бүх өрөө тасалгаанд агаар шүүгч байрлуулсан гэх мэт ажлуудыг хийж хүүхэд хүлээж авахад бэлэн болоод байна.