Танилцуулга

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ 115 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ

 

Тус цэцэрлэг нь  1987.08.18-ны өдөр  байгуулагдсан. Баянзүрх дүүргийн 5 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрладаг,150 хүүхдийн хүчин чадалтай. Анх 11 багш, ажиллагсадтай, 5 бүлэгтэй, ясли–цэцэрлэгийн комбинат нэртэй үйл ажиллагаагаа эхэлж байжээ.

2013-2015 оны хичээлийн жилд БСШУЯ-ны түшиц цэцэрлэгээр ажиллаж, шинэчлэлийн арга зүйг хэрэгжүүлэн ажилласан байна.

2016-2017 оны хичээлийн жилд тус цэцэрлэг нь өргөтгөлийн барилгыг ашиглалтанд оруулж,  13 бүлэгтэй, 600-650 хүүхэд  суралцаж, нийт 50 багш, ажилчид ажиллаж байна.

            Өөрийн цэцэрлэгийнхээ онцлогийг тусгасан үзэл баримтлалтай. Манай эрхэмлэх зүйлс нь “Хүүхэд бүрт - баяр баясгалан, инээд хөөрийг, Эцэг эх бүрт- итгэл найдварыг, Багш бүрт - урам зориг”-ийг бий болгоход чиглэсэн байдаг.Өөрөөр хэлбэл хүүхэд урлан бүтээх явцаа хөгжинө гэсэн үзэл бармитлалтай.

Цэцэрлэгийн гадаад болон дотоод орчныг хүүхдүүдийн сонирхол, хэрэгцээнд тохируулан байнга өөрчилж шинэчилж байдаг. Хүүхдүүд болон эцэг эхчүүдэд зориулан гадна талбайгаа  2013 онд жишиг байдлаар тохижуулсан. Энэ ажлыг дэмжиж нийслэлийн төсвөөс  69.5 сая төгрөгийн тохижилтын ажлыг хийсэн.

            Багш бүр өөр өөрийн сургалтын хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлдэг ба сургалтын хөтөлбөр нь бүлгийн онцлог, хүүхдүүдийнхээ чадварт тохирсон, хүүхэд бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн байдаг.

Сүүлийн 5 жилийн хугацаанд гадны хандивлагч Японы ЭСЯ-ны “Өвсний үндэс“ хөтөлбөр, НҮБ-ийн Хүүхдийн сан, НҮБ-ийн ХХААБ, Нийслэлийн Захирагчийн алба, Хөрөнгө оруулалтын газар бусад байгууллагатай хамтран 5 төсөл хэрэгжүүлж, нийтдээ 182.2 сая төгрөгний санхүүжилтээр сургалтын орчин бүрдүүлэх, тоглоом наадгайтай болох, гадна орчныг сайжруулах төсөл хэрэгжүүлж, сүүлийн үеийн жишиг орчныг бүрдүүлсэн.

      2016 онд улсын төсвийн хөрөнгөөр 150 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг ашиглалтанд оруулж, шинээр 28 ажлын байрыг нэмэгдүүлж, 350 хүүхдийг шинээр сургуулийн өмнөх боловсролд хамруулаад байна.  

2016 онд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 44.1 сая төгрөгний сургалтын жишиг орчныг бүрдүүлэх төслийг хэрэгжүүлсэн

Улсын төсвийн хөрөнгөөр 11.5 сая төгрөгний гал тогооны тоног төхөөрөмж, 2.8 сая төгрөгний техник хэрэгсэл, өөрийн төсвийн хөрөнгөөр 21.8 сая төгрөгний тавилга тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлийг шийдвэрлэсэн.

Өөрийн цэцэрлэгийн үйл ажиллагаа болон сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж буй арга туршлагаа 16 аймаг, 9 дүүргийн 2800 гаруй  удирдах ажилтан, багш ажилтнуудад сурталчилж, түгээн дэлгэрүүлсэн.

2.Байгууллагын амжилт:

 

  • 1999 онд Баянзүрх дүүргийн “Тэргүүний цэцэрлэг”
  • 2000 онд “Тэргүүний өмч эзэмшигч байгууллага”- Нийслэлийн өмчийн харилцааны газрын
  • 2009 онд Нийслэлийн Цэцэрлэгүүдийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны  зарласан уралдаанд нийслэлд 2-р  байр, БНХАУ-ын Бээжин хотоор аялах эрхийн бичгээр 
  • 2010 онд “ Хүүхдэд ээлтэй байгууллага”- Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын 
  • 2010 онд “Хүүхдийн авъяасыг дэмжигч байгууллага “- Нийслэлийн Хүүхэд залуучуудын газрын
  • 2010,2012 оны ажлаараа  эрхлэгч Б.Гэрэлцэцэг дүүргийн “ Шилдэг эрхлэгч ” 
  • 2011 онд “Салбартаа тэргүүлэгч шилдэг үнэлгээтэй цэцэрлэг“ - Оюун ухааны хөгжлийн академийн
  • 2011 онд “Итгэл хүлээсэн,хөдөлмөрч хамт олон”- Монгол тэмүүлэл,сайхан монгол орон хөтөлбөрөөс
  • 2011,2012 онд Нийслэлийн Цэцэрлэгүүдийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос  зарласан уралдаанд нийслэлд   2,3-р  байр,орон нутагт аялах эрхийн бичгээр 
  • 2011 онд цэцэрлэгийн тогооч нарын Ур чадварын уралдаанд “Тэргүүн байр”
  • 2011 онд санхүүгийн ажилтнуудын спортын тэмцээнүүдэд 1-р байр, АХА тэмцээнд 2-р байр
  • 2011 онд МҮОНТ-ийн “Тоглоомын тойрог” нэвтрүүлэгт 1-р байр
  • 2011 онд Нийслэлийн Боловсролын газраас 80 жилийн ойн хүрээнд зарласан уралдаанд “Гадна талбайн тохижилт” номинациар “Батламж”
  • 2012 онд туслах багш нарын дунд зарласан уралдаанд 3 дугаар байр
  • 2012 оны ажлаараа “Дүүргийн тэргүүний цэцэрлэг”-ээр
  • 2013 онд “Нийслэлийн Шилдэг ногоон байгууламжтай цэцэрлэг”- Байгаль орчин,ногоон хөгжлийн яамны Байгаль хамгаалах сан, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас
  • 2014 онд “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, итгэл хүлээлсэн хамт олон”-Нийгмийн даатгалд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн
  • 2014 онд UBS телевизээс зарласан “Ногоон ирээдүй-2014” уралдаанд оролцож, “Шилдэг тохижилттой байгууллага”-аар 
  • 2015 онд “ Сайн үйлсийн эзэн- хамт олон “ Монголын Ахмадын академийн
  • 2015 онд “Шилдэг тохижилттой байгууллага”-Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ахмад багш нарын холбоо
  • 2016 “Олонлог” бүсээс “Шилдэг тохижилттой байгууллага” өргөмжлөл
  • 2016 онд “Нийслэлийн тэргүүний цэцэрлэг”-ээр
  • 2016 онд Баянзүрх дүүргийн 2016 оны “Боловсролын шилдэг байгууллага” -аар
  • 2016 онд багш Н.Оюумаа, Д.Баясгалан “Саятан багш”-аар


Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 6
Өнөөдөр зочилсон 576
Энэ 7 хоногт 46
Энэ сард 452
Нийт зочилсон 17648